Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмнэлгүүд анхан шатны үзлэг оношлогоо хийх аппараттай болно

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын  Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,  эрүүл мэндийн хөтөлбөрийн  гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт БНСУ-ын Руйсанса корпорацийн буцалтгүй тусламжаар анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат болон дагалдах хэрэгслийг олгохоор босон байна.

Энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээний хариуг  10 гаруй үзүүлэлтээр багцалж гаргадаг бөгөөд цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр өвчнийг эрт үед нь  илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах юм  байна.

Гэрээ гурван жилийн хугацаатай хэрэгжих ажээ.