Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдлаа

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:29 2014/11/14

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь хэлэлцэж батлав

Нэгдсэн төсөв Орлого: 7 их наяд, Зарлага: 7.4 их наяд, Тэнцэл: -422.9 тэрбум алдагдалтай.

Дэлгэрүүлбэл:

Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 708 тэрбум 510.1 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн/ хэмжээг 5 их наяд 603 тэрбум 277.4 сая төгрөгөөр тус тус батлав. 

  • Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655 тэрбум 417.5 сая төгрөгөөр, 
     
  • Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум 556.8 сая төгрөгөөр баталлаа. 
     
  • Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34 тэрбум 385.8 сая төгрөгөөр батлав.
     
  •  Энэ хуулиар ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1 их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг байхаар тогтоов. 
     
  • Харин ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 160 тэрбум 322.1 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 15 тэрбум 410.5 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 962.2 сая төгрөг байхаар баталлаа.

Мөн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-уудыг хавсралтаар батлав.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 52 нь буюу 91.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав. 

Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хууль

Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслөөр Нийгмийн даатгалын санд 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1 их наяд 772 тэрбум 816 сая, зарлагын хэмжээг 1 их наяд 484 тэрбум 960.9 сая, Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 400 тэрбум төгрөг байхаар тус тус батлав. Уг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь нь дэмжсэн юм.

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль

Харин Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслөөр Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 526 тэрбум 294.5 сая, зарлагын хэмжээг 342 тэрбум 325.4 сая төгрөг байхаар батлав. Уг хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тус байнгын хороо чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны дараа хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.

 Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул дээрх саналуудыг хангахад эрх зүйн талаас нь зохицуулалт хийх шаардлагын дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм байна.

 Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив.

Улмаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжлээ.

 Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь баталсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нийт гишүүд болон ажлын хэсэгт талархал илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

13:27 2014/11/14

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдлаа.

12:37 2014/11/14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.

Үүний дараагаар гишүүдийн асуултад хариулсан юм. 

Тэрбээр, Монгол Улсын 2015 оны төсөв өнгөрсөн хавар батлагдсан 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд батлагдахаар байна. 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч байна гэдгийг хариултдаа дурьдаж байв.

Үүгээр төсвийн гурав дахь хэлэлцүүлэг дуусч дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслөөр зүйл, заалт тус бүрээр санал хурааж байна.

11:27 2014/11/14

Байнгын хороо төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан тухай хэлээд дээрх саналуудтай холбогдуулан санал л гаргах боломжтой юм. 

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл

Иймд хоёр дахь хэлэлцүүлгээс гарсан саналуудтай холбогдуулан саналтай гишүүд байгаа эсэхийг асуухад хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс санал гаргаагүй тул 2015 оны Төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

13:03 2014/11/13

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГААС 885 ХҮНИЙГ ЦОМХОТГОНО

УИХ-ын чуулган

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-н нэгдсэн чуулганаар хийлээ. 

Ирэх жилийн төсвийн урсгал зардлуудыг нэлээд танасан саналууд дэмжигдэв. 

Хамгийн их танагдсан 9 саналыг онцолж байна. 

НЭГ.  Эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30%, бусад салбарынхыг 100% танав

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Үндэсний аудитын газрын зөвлөмжийг үндэслэн саналын томьёоллын хавсралт 1-д тусгагдсан нийт 602,130.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 301,529.1 сая төгрөгийн 2015 онд санхүүжих дүнтэй, 167 төсөл, арга хэмжээг Эрүүл мэнд, Боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30 хувиар бууруулах, бусад салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг "0"-лэх зарчмыг баримтлан төслийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах) 

ХОЁР. МҮОНРТ-д олгодог татаасыг 50% таналаа 

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Улсын төсвөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд олгох
санхүүгийн дэмжлэгт зориулсан урсгал зардлыг 3,758.9 сая төгрөгөөр бууруулах)

ГУРАВ. Засгийн газрын зарим тусгай сангуудын хөрөнгийг 50% хасна

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Засгийн газрын зарим тусгай сангууд Аялал жуулчлалын сан, Соёл, урлаг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан, Сургалтын төрийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Байгаль хамгаалах сан, Цэвэр агаар сан, Олон улсын хамтын ажиллагааны сангуудын улсын төсвөөс санхүүжих зардлыг нийт 34,847.8 сая төгрөгөөр, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зардлыг 50 хувиар буюу 1,450.0 сая төгрөгөөр нийт 36,297.8 сая төгрөгөөр бууруулах)

ДӨРӨВ. Төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэгт хөрөнгө тусгахгүй болов

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Төрийн албан хаагчийн орон сууцны дэмжлэгт зориулж төсвеөс хөрөнгө зарцуулахыг тэвчиж, улсын төсвөөс урсгал зардлыг нийт 1,601.3 сая төгрөгөөр бууруулах)  

ТАВ. Зочин хүлээн авах зардлыг 20% хасна

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Төсвийн ерөнхийлөн захирагчдын зочин, төлеөлөгч хүлээн авах зардал, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас бусад төсөвт байгууллагын бага үнэтэй, түргэн элэгдэх эд зүйлс худалдан авах зардал, хөдөлмөр хамгааллын зардал, урсгал засварын зардал, бичиг хэрэг, шуудан холбоо, интернет, ном хэвлэл худалдан авах зардлыг тус тус 20.0 хувиар бууруулах)

ЗУРГАА. Эмнэлэг сургууль цэцэрлэгээс бусад байгууллагын хоолны зардлыг 10% хасна

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Эмнэлгийн тусламж үйлчилгээ, асрамж, халамжийн үйлчилгээ, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас бусад бүх шатны төсөвт байгууллагын хоолны зардлыг 10.0 хувиар бууруулах)

ДОЛОО. Эрүүл мэнд, арми, хил, онцгойгоос бусад төсөвт байгууллагын шатахууны зардлыг 30% хасна

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Эмнэлгийн тусламж үйлчилгээ, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдлын салбараас бусад салбарын төсөвт байгууллагуудын тээвэр, шатахууны зардпыг 30.0 хувиар бууруулах)

НАЙМ. 2012 оноос хойш байгуулагдсан төсөвт байгууллагуудын орон тоог анх байгуулагдсан түвшинд хүргэж 540 орон тоо цомхотгохоор болов

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Бүх шатны төсөвт байгууллагаас дараах зарчмыг баримтлан нийт 540 орон тоог цомхотгож, урсгал зардлыг 4,010.1 сая төгрөгеөр бууруулах:

1/2012 он болон түүнээс хойш байгуулагдсан төсөвт байгууллагын нэмэгдсэн орон тоог анх байгуулсан үеийн түвшинд бууруулах, мөн хугацаанд байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний төв, Амьтан, ургамал хамгаалах үндэсний хорооны ажлын алба, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт, Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг холбогдох байгууллагуудад шилжүүлэхээр тооцож, орон тоо, урсгал зардлыг бууруулах)

ЕС. Төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог танаж  345 хүнээр цомхотгоно

(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Төсөвт байгууллагын дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоог дараах зарчмыг баримтлан 345 хүнээр цомхотгож, урсгал зардлыг 2,960.4 сая тегрөгөөр бууруулах. Үүнд:

1/аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, орон тооны зөвлөхгүй байх;

2/Засгийн газрын агентлагийн дарга нэг дэд, эсхүл орлогч даргатай, орон тооны зевлөхгүй байх;

3/хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд төсвөөс санхүүждэг бүх шатны төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд, орлогч дарга болон орон тооны зөвлөхгүй байх)

Дээрх зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж  НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛЛоор санал хурааж Төсвийн байгууллагын орон тоог бууруулж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн төсөвт байгууллагаас төлөх шимтгэлийн орлогыг 1,146.7 сая төгрөгөөр бууруулах саналыг УИХ баталлаа. 

Харин ИРЭХ ЖИЛ ТӨСВИЙГ НЬ НЭМЭГДҮҮЛЭХ дараах саналууд дэмжигдлээ.

  • Монгол судлалыг дэмжих санд олгох төсвийн санхүүжилт, урсгал зардлыг 300.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх
     
  • АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улсад З/Б бэлтгэл зардалд шаардагдах 5.0 тэрбум төгрөгийг төсөвт нэмэх
     
  • Нийслэлийн 38 цэцэрлэгийн барилгын давхарын өргөтөл, 2015 онд санхүүжих дүн 10 000.0 сая төгрөгийг төсөлд нэмэх 
     
  • Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга,1080 суудал, 2015 онд санхүүжих дүнг 5905.2 сая төгрөг болгож өөрчлөх 
     
  • Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц, 2015 онд санхүүжих дүн 4 000.0 сая төгрөгийг төсөлд нэмэх