Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Восток нуур Антрактидын мөсөн дор 14 сая жил болжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Антрактид тив одоогоор дэлхийн нийтийн дундын өмч аж. Ямар нэгэн улс, холбоо нийгэмлэг тухайн газар нутгийн жаахан хэсгийг ч өмчлөөгүй.

Гэхдээ аль хэдийнэ дэлхийн томоохон орнуудын анхаарлыг татаад эхэлсэн байна. Одоогоор дэлхийн олон орон тэнд судалгаа шинжилгээний ажил хийж байгаа юм. Түүнээс  АНУ, ОХУ тэргүүлдэг бол сүүлийн жилүүдэд БНХАУ  асар их мөнгөөр судалгаа шинжилгээний ажил хийж эхэллээ.

Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад хоёр сарын хугацаагаар цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийнэ.

Одоогоос 42 жилийн өмнө манай улсын  эрдэмтэн судлаачид ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Антарктид тивд анхны судалгааны ажил хийсэн юм.

Өнгөрсөн хугацаанд манай улсын долоон эрдэмтэн судалгаа хийсэн бол энэ удаад Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад хоёр сарын хугацаагаар цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр энэ сарын 13-нд Антрактид тивийг зорих гэж байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Антрактид тивд олон нээлт хийсэн ч хамгийн гайхалтай нь одоогийн байдлаар тэнд илэрсэн “Восток нуур” юм. Энэ нуурыг Оросын эрдэмтэд өрөмдлөгийн үед нээсэн байна.

 Дөрвөн км мөсийг өрөмдсөний хүчинд ийнхүү Антрактидын гүнд нуур буй болсныг тогтоосон байна.  Мөн зузаан мөсөн хучлагын дор 14 сая жил оршсон байжээ.

Хүний гар хүрээгүй нуурнаас шинжлэх ухаанд тайлагдаагүй олон зүйл,  магадгүй нарны гэрэл болон хүчилтөрөгч бага хэрэглэдэг, агаарт гардаггүй амьтан, ургамал, бичил биетэн олдож магадгүй гэж найдаж байгаа гэнэ.