ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтлийн эмнэлэг ослын бүртгэлтэй болно

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 6
polit.mn
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхэнд осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байна.

 Тиймээс Гэмтэл, согог судалын үндэсний төв гэмтэл ослын бүртгэл тандалтын албыг байгуулахаар болжээ

Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хангалтыг аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд цогцоор нь шинэчлэх, сайжруулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал сануулж, уг албыг байгуулах тушаал гаргажээ.

Зураг