Цагдан хорих 461 дүгээр ангид гурван сар саатуулагдаж, өлсгөлөн зарлаад байсан Монгол Улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өчигдөр оройн 18:00 цагийн үед батлан даалтад гарчээ.
Энэ талаар түүнийг өмгөөлөгч Ц.Баасандорж “Өнөөдрийг болтол миний үйлчлүүлэгч өлсгөлөн зарлаж байсан учир биеийн байдал нь муу байна. Тиймээс одоо шууд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэнэ” гэлээ.
Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний мөнгө завшсан гэгдээд байгаа. Энэхүү хөтөлбөртэй холбогдуулан маш олон гэм зэмгүй ажилчдыг дуудан байцааж, хэрэгт холбогдуулан шалгаж, баривчилсан асуудлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!