Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Николай Караченцов 70 нас хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 28
iKon.MN

ОХУ-ын Ардын жүжигчин, театр киноны нэрт уран бүтээлч Николай Караченцов өчигдөр 70 нас хүрчээ.

Домогт жүжигчний төрсөн өдрийг түүний урлагийн гараагаа эхэлсэн Ленком театрт тэмдэглэсэн байна.

Караченцов кино урлагт нийтдээ 120 орчим дүр бүтээсэн түүхтэй. Бид түүнийг “Электрон жаалын адал явдал” киноны дээрэмчин Урри, “Капуциногоос ирсэн хүн” киноны Билл Кинг зэрэг олон дүрээр нь сайн мэдэх билээ.

Тэр 2005 он хүртэл уран бүтээлээ идэвхитэй хийж байгаад аймшигт осолд орсноос болж Израйль, Хятад улсуудад удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

70 нас хүрсэн Николай Караченцов

 

Эх сурвалж: Газета.Ру