Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Пүрэвдорж: "Улаанбаатарын үдэш" дуугаа гаргаж байсан минь саяхан мэт санагдаж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нийслэлийн “Хүндэт иргэн” боллоо 2014.10.28 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржид Нийслэлийн Хүндэт иргэний тэмдэг, гэрчилгээг гардуулж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.БаттулгаАрд түмнийхээ сэтгэлд хоногшсон, цаг хугацааны явцад хуучиршгүй олон сайхан уран бүтээл туурвисан танд нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэж тодотгон хэллээ.

Харин “Нийслэлийн Хүндэт иргэн”, хөгжмийн зохиолч Гэсэржавын ПүрэвдоржНийслэлдээ зориулж 1985 онд  Улаанбаатарын үдэш  дуугаа гаргаж өөрийн уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна.

Би бол нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн цашдаа улам их  зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.