Apple компаний хит бүтээгдэхүүн iPhone 6 зах зээлд гараад удаагүй байгаа ч түүнтэй холбоотой дуулиан тасрахгүй байна.
Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгост iPhone 6-ийн урьдчилсан захиалга авч эхэлжээ. Сонирхолтой нь Samsung-ийн эх оронд iPhone 6 мөн хит болж гол гурван оператор компаний захиалгийн нийлбэр дүн эхний цагийн дотор 100,000-ыг давж Samsung Galaxy Note 4-ийн 30,000 захиалгыг хол хаяжээ.
KT Корпорацийн онлайн захиалга нэг минутанд 10,000, 30 минутанд 50,000 хүрсэн тухай Wall Street Journal-д мэдээлсэн байна.
Тэгвэл бид Монголд iPhone 6 хэзээнээс борлогдож эхлэх талаар зарим нэг мэдээлэл олж авсан юм. (Албан бус)
Нэгэнт албан ёсны борлуулагч нь бусдаас хямд үнэ санал болгож байхад баталгаатайг нь худалдаж авахаас яах вэ!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!