Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хаазаа хамтлагийнхаа тоглолтод оролцохгүй

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

“Номин талст” хамтлагийнхан хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны эцэст дахин цомог гаргажээ. Тэд энэ сарын 29-нд “Мишээл экспо” төвд “NОMINTALST UNPLUGGED SHOW CONCERT” тоглолтоо хийхээр бэлтгэж байна.

Тус хамтлагийнхан 29-нд болох тоглолтынхоо үеэр хамгийн сүүлд гаргасан шинэ цомгоо үзэгчдэд танилцуулж, нээлтийг нь хийх юм.

Мөн үзэгчдийн дундаас нэг азтан шалгаруулж, өдий хүртэл “Номин талст” хамтлагийн гаргасан найман цомог, мөн тус бүртээ гаргасан цомгуудыг бүгдийг нь бэлэглэхээр болсон байна.

Дашрамд дуулгахад, хамтлагийн гишүүн Хаазаа төрийн албанд зүтгээд зав муутай байгаа тул энэ удаагийн тоглолтод оролцохгүй аж.

Зураг