“ТВ Коктейль” хамтлагийнхан дэлгэцийн шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн тус хамтлагийн уран бүтээлчид өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин амжилттай яваа.
Цоглог, эрч хүчтэй залуус маань дэлгэцийн дөрөв дэх бүтээлээ олон түмэндээ өргөн барихад бэлэн болсон тухайгаа дуулгалаа.
Өөрсдийн өвөрмөц стиль, жүжиглэх ур чадвараараа урлагийн ертөнцөд хэдийнэ орон зайгаа эзэлсэн тэднийг хөдөлмөрч уран бүтээлчид хэмээн мэргэжлийн хүрээнийхэн нь дүгнэдэг.
Тэгвэл энэ удаад тус хамтлагийнхан “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалт инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэдээ тун удахгүй толилуулна.
Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болсон аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!