Английн British Pathe гэрэл зураг, видео дүрсийн түүхэн архив өнгөрсөн дөрөвдүгээр сараас ховор материалуудаа YouTube-ээр нийтэд хүргэж эхэлсэн билээ.
Тэдний архив дотроос 1959 оны Москвагийн Олон Улсын Анхдугаар Кино наадмын шагнал гардуулах ажиллагааны ховор дүрсийг олсноо хүргэж байна.
Уг наадмын Гран при шагналыг Зөвлөлтийн агуу кино найруулагч, жүжигчин Сергей Бондарчук "Хүний хувь заяа" киноны Андрей Соколовын дүрээр авсныг эндээс харж болно.
Мөн сонирхолтой нь Монгол улсаас найруулагч Д.Жигжид гуайн "Ардын элч" киноны Ариунаагийн дүрээр П.Цэвэлсүрэн гуай мөнгөн медаль авсан гэдэг. Энэ ховор дүрс ч бас тод томруунаар үлджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!