
АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн захиалгаар хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн царайлаг улс үндэстнийг нэрлэжээ.
Улс орнуудаас 3500 гаруй хүн судалгаанд оролцон 200 орны иргэдийн зургаас царайлаг гэсэн хүмүүсийн зургийг сонгосон аж.
Судалгаанд хүмүүсийн чөлөөт байдлаар авахуулсан зургуудыг авсан бөгөөд зураг дээр аль улс орны иргэн, хэдэн настай гэдгийг бичээгүй гэнэ.
Зургуудад өгсөн үнэлгээгээр Алматы, Астана хотын иргэдийн зураг хамгийн их үнэлгээ авч нийт 4.67 коэффициент болжээ.
Казахстаны “Диапазон” сайтад энэ талаар “Казахчууд ертөнцийг аварна” гэсэн нэртэй нийтлэл гарсан аж. Бразилчууд жагсаалтын хоёрдугаарт бичигдэж Куба, Итали, Испанийн оршин суугчид удаалсан байна.
Эх сурвалж: /asiarussia.ru/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!