Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр: Хувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардлын мөнгө олгодог хэвээрээ байгаа

ikon.mn
2014 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
БШУ-ны сайд Л.Гантөмөр

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хувийн сургууль цэцэрлэгт урсгал зардлын мөнгө өгдөггүй болсон юм уу? Үндсэн хуулинд суурь боловсролыг үнэгүй олгоно гээд заачихсан байгаа. Цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байгаа үед энэ бол буруу шийдвэр шүү” гэв.

Л.Гантөмөр сайдХувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардал олгохгүй гэсэн ойлголт огт байхгүй шүү. Хүмүүс буруу мэдээлэл авах вий.

Ирэх жил 82 цэцэрлэг ашиглалтад орно. Тэдний урсгал зардлыг тооцож төсөвт оруулсан. Энэ дунд хэд хэдэн хувийн цэцэрлэг байгаа.” гэсэн юм.



БШУЯ-аас сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Боловсролын салбарт өнгөрсөн нэг жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг, спорт заалны 102 барилга шинээр ашиглалтад оруулсан.

Мөн дан ганц байшин барихаас гадна хувийн цэцэрлэгүүдийн сул орыг гүйцэд ашиглах талаар тодорхой ажил эхлүүлээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэггүй үлдээд байгаа хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт бага зардлаар сургах боломжийг судалж байгаа. Ингэхийн тулд хувийн цэцэрлэгт урсгал зардлыг олгодгийг хэвээр үлдээх нь нэн тэргүүний асуудал юм.