УЛААНБААТАР-ДАРХАН ХООРОНД РЕЙЛБУС АЯЛНА
Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр РА-2 төмөр замын автобус буюу рейлбусыг аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд өдөр бүр аялуулахаар болов.
Рейлбус өглөөний 09:40 -д Улаанбаатараас гарч, 13:33 -д Дарханд ирэх бөгөөд Дарханаас 13:54 -д гарч, Улаанбаатарт 18:12 -д ирэх юм байна.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн РА-2 рейлбус:
Дархан- Улаанбаатарын чиглэлийн РА-2 рейлбус:
Рейлбусаар Улаанбаатар-Дархан хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн, Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар тус тус зорчино гэж УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН УДИРДАХ ГАЗАР мэдээлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!