2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
17:00
S32
-15°
18:00
S32
-18°
19:00
S32
-19°
20:00
S32
-20°
21:00
S32
-21°
22:00
S32
-21°
23:00
S32
-22°
00:00
S32
-22°
01:00
S44
-23°
02:00
S44
-23°
03:00
S28
-23°
04:00
S26
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Нийслэлчүүдийг тээвэрлэх “Railbus” ирлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 16
iKon.MN

Улаанбаатар хот 2020 он гэхэд метротой болно. Харин энэхүү бүтээн байгуулалтыг амьдралд хэрэгжтэл “Railbus” түр орлохоор боллоо.
Өөрөөр хэлбэл, “Railbus” төмөр замын автобус нийслэлчүүдийг Амгалан өртөөнөөс-Толгойт өртөө хүртэл тээвэрлэнэ.

Ингэснээр автозамын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулахаас гадна алслагдсан дүүргийн иргэд хотын төв рүү ороход цаг хугацаа хэмнэх тустай юм.

Нийслэлчүүд бид энэхүү төмөр замын автобусаар ирэх сарын 10-наас эхлэн үйлчлүүлэх боломж нээгдэх бөгөөд УБТЗ компанийхан “Railbus”-аа өнөөдөр хүлээн авлаа.  Энэхүү арга хэмжээнд хотын дарга Э.Бат-Үүл, зам тээврийн сайд А.Гансүх нар оролцсон.

Дээрх автобусыг ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн “Метровагонмаш” үйлвэрээс авч байгаа юм.

Уг автобус нь 136 хүний суудалтай бөгөөд 350-400 хүн зорчих боломжтой. Толгойт-Амгалан, Амгалан-Толгойтын чиглэлд өдөртөө гурван удаа 100 км цагийн хурдтайгаар явж, нэг чиглэлд нийт 45 минут зарцуулах аж.

Харин зогсоолийн тухайд, 

  1. Таваншар
  2. Барс-2 захын зүүн тал
  3. Вокзал
  4. Дундгол
  5. Нарантуул
  6. Улаанхуран гэсэн байршлуудад зогсоно.
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

x