Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Гантөмөр: “Railbus” хугацаандаа замд гарна

Т.Далай
2014 оны 5 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Толгойт-Амгалан чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн төмөр замын автобус явуулахаар төлөвлөсөн.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.

-Нийслэлчүүд  удахгүй төмөр замын автобусаар зорчино гэсэн хүлээлттэй байна. Ажил ямар шатандаа яваа вэ?

-Нийслэлээс хөрөн­гийн асуудлыг шийдлээ. Шинээр дөрвөн нам тавцант зогсоол барих ажил эхлээд байна. Нэг зогсоол барихад 300 сая төгрөг болно гэсэн дүн гарсан. Түүнийг нийслэлийн төсвөөс гаргалаа.  Мөн ОХУ- ын “Трансмаш хол­динг” компаниас “PA-2” маркийн “Railbus” авч­рахаар болсон.  Ерөн­хийдөө ажил ахиц­тай байгаа.

-Толгойт-Амгалан чиг­лэлд хоёр дахь зам барих ажлыг гүйцэтгэнэ гэсэн. Энэ ажил хуга­цаандаа амжих болов уу. Эхэлсэн үү?

-Толгойт өртөөний автозам, зогсоолыг өргөтгөх ажил эхэлсэн  Мөн зарим хэсэгт зорчигчийн тавцан барьж, шугам хоолой шилжүүлэх, өргөтгөх, шинээр барих, дуу чимээ тусгаарлагч, хамгаалалтын хашаа барих ажил ид өрнөж байна. Хугацаанд нь ашиглалтад оруулж, нийслэлчүүддээ нэгэн шинэ үйлчилгээг хүргэ­хээр хичээж байна.

-“Railbus”-ийн үйл­чилгээ эхлэснээр бидэнд олон талын ашиг тусаа өгөх байх. Тийм үү? 

-Эхний ээлжинд явуу­лах RA-2 маягийн rialbus нь 350-400 хүн зорчих боломжтой байх юм.  Хотынхны толгойны өвчин болсон зам түгжрэл, төвлөрөл багасах байх гэж тооцоолсон.  Өдөртөө гурван удаа 100 км цагийн хурдтайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут  явах тооцоо гарсан байна лээ.

Зураг