Apple компани манай цагаар өнгөрсөн шөнө шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ ээлжит танилцуулгыг хийлээ.
Энэ удаагийн арга хэмжээ iPhone 6-гийнхийг бодвол цомхон, энгийн болж өнгөрлөө.
Ингээд шинэ бүтээгдэхүүнүүдийг товч танилцуулъя.
Ноднин жил анх зах зээлд гаргасан iPad Air таблетын хоёр дахь хувилбарыг танилцууллаа.
Гол онцлогууд нь:
Apple-ынхан iPad Mini 3 загвараа дурдсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Магадгүй тэд iPhone 6 Plus-д байр сууриа булаалгана гэж үзэж байж мэдэх юм. Үнэндээ iPhone 6 Plus байхад жижиг таблетын хэрэг байхгүй л дээ.
iMac дэсктоп компьютерээ тэд энэ удаа аварга том Retina дэлгэцтэй гаргажээ.
Онцлогуудыг нь дурдвал:
Mac Mini бүтээгдэхүүнээ шинэчлэн гаргажээ. Гадна тал нь хэвээрээ боловч дотор тал нь эрс сайжирсан байна.
Онцлогуудыг дурдвал:
Програм хангамжийн хувьд дараах хэдэн шинэчлэлтүүдийг танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!