Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

БОДИТ ДЭВШЛИЙГ АГУУЛСАН SAMSUNG GALAXY NOTE4 МОНГОЛД

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг утасны үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч Самсунг корпорацийн үндсэн моделиуд болох Samsung Galaxy S болон Samsung Galaxy Note загваруудыг стратегийн түншлэлийн хүрээнд давуу эрхтэйгээр Монголчууддаа түрүүлж хүргэдэг Юнител групп энэ удаа Samsung Galaxy Note4 гар утасны дэлхийн нээлтийг Төв Азийн орнуудаас хамгийн түрүүнд өнөөдөр хийж байна.

Технологийн дэвшил бүхнийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй мэдрүүлж байдаг Юнител групп Samsung Galaxy Note4 гар утсыг дэлхий нийттэй цуг энэ сарын 17-оос буюу маргаашнаас эхлэн өөрийн салбаруудаар худалдаалж эхлэх бөгөөд худалдан авах олон таатай нөхцлүүдийг санал болгоод байна.

Ажил хэрэгч, уран бүтээлч эрхмүүдийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан Samsung-ийн энэхүү сери нь улам хүчирхэгжсэн бөгөөд бодит дэвшлүүдээс нь товч танилцуулъя.

Загвар дизайны хувьд метал хүрээтэй болж, дэлгэц нь 5,7 инчийн HD Super AMOLED, Corning Gurilla Glass буюу зурагддаггүй болж шинэчлэгдсэн бөгөөд хар, цагаан, алтан шаргал гэсэн өнгөний сонголттой байна. 

Samsung Galaxy Note загварын гол онцлог нь тэмдэглэл хөтлөх, зураг зурах үзэгтэй байдаг. Тэгвэл энэ удаад шинэхэн гар утсыг бүтээгчид үзгэндээ илүү анхаарал хандуулжээ. Үзгээрээ бичих нь яг л цаасан дээр бичиж буй мэт бодит мэдрэмжийг төрүүлж, мэргэжлийн өндөр түвшинд зураг зурахаас гадна үзгээ яг компьютерийн хулгана шиг хялбархан ашиглах боломжтой болсон байна.

Үргэлж бусдаас илүү байдаг камераа шинэ утас гаргах бүртээ сайжруулдаг нь ёс тул энэ удаад Full HD форматаас 2 дахин илүү нягтралтай 4K форматаар видео бичлэг хийх, F1,9 өрцтэй болж шинэчлэгдсэн байна. Хөдөлгөөнт зураг болон бичлэгийн сарнилтыг арилгах тул спортын болон адал явдалт зураг авагчдын сонирхлыг ихээр татаад байгаа аж.

Таны утасны цэнэг 0% болж дууссан бол ердөө 30 минутын дотор 50% хүртэл цэнэглэж чадна гэвэл ямар санагдаж байна? 0%-аас бүрэн цэнэглэх хүртэл ердөө 100 минут байхад л хангалттай.

Таны үнэнч туслах байж чадах энэхүү утасны эхний 88 худалдан авагч онцгой бэлэгтэй.

ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.