Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сайдад нэр дэвшигчдийг томилно

М.Цэцэг
2014 оны 10 сарын 16
Зууны мэдээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр орой хуралдаж өнөө, маргааш хэлэлцэх асуудлуудыг дугаарлажээ.

Энэ өдрүүдэд Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зарим сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм.

Сангийн сайдад Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим сайдад Р.Жигжидийг томилох саналыг УИХ-д өргөн барьсан.

Харин Ч.Улааныг Сангийн сайдын, Л.Болдыг Гадаад харилцааны, Ц.Баярсайханыг Барилга хот байгуулалтын, А.Гансүхийг Зам тээврийн, Д.Ганхуягийг Уул уурхайн, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн, М.Сономпилийг Эрчим хүчний сайдаас чөлөөлнө.

Мөн УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгээс нь санал болгоод байна.

Зураг