ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөн боллоо

ikon.mn
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнийг дөрөв дэх удаагаа ЭХЯ, МХЕГ болон “ДЦС-2” ХК-тай хамтран нийслэл хотод зохион байгууллаа.

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар болон салбарын 25 байгууллагын 54 инженер техникийн ажилтан оролцож, 8 илтгэл сонсч хэлэлцлээ.

Зөвлөлгөөнд оролцогсодоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн ээлжит 2015 оны зөвлөлгөөнийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг