Япон улсын автомашин үйлдвэрлэгч томоохон компани “Toyota” 1.75 сая автомашинаа тоормозны систем, түлшний дамжуулах эд ангид эвдрэл гарсан тул улс орнуудаас эгүүлэн татахаар болсон аж.
2007 оны зургаадугаар сараас 2012 оны хооронд үйлдвэрлэгдсэн “Crown Majesta”, “Noah”, “Voxy” загварын машинуудын тоормозны системд эвдрэл гарсан байна.
“Toyota” компанийн төлөөлөгчид ВВС агентлагийн сэтгүүлчдэд хэлэхдээ автомашинуудын эвдрэлээс үүдэн аваар осол гарсан, хүн гэмтэж бэртсэн болон амиа алдсан тохиолдол байхгүй гэжээ. Буцаан татсан машинуудын тоормозны шингэн гоожиж байгаа эвдрэлийг засах бол шингэн нь бүр дууссан тоормозны хүчлүүрийг солих гэнэ.
Түүнчлэн 2005 оны нэгдүгээр сараас 2010 оны есдүгээр сард үйлдвэрлэгдсэн “Lexus” маркийн автомашинуудын түлш дамжуулах хоолойд гарсан эвдрэлийн улмаас эгүүлэн татах аж.
Эх сурвалж: /ВВС/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!