
Манай иргэдийн цахим хаягаар их хэмжээний мөнгө хожсон гэх мэдээлэл гадаадын аль нэг улсын иргэнээс ирэх болсоор уджээ. Энэ нь манай иргэдийг залилж мөнгө шилжүүлж авах гэсэн үйлдэл болохыг цагдаагийнхан анхааруулж байна.
Хуурамч мэдээлэлд итгэсэн иргэд их хэмжээний мөнгөө алдсан тохиолдлыг цагдаагийнхан шалгажээ.
Английн эзэн хааны шагнал хүртлээ гэсэн и-мэйлийг Хөвсгөл болон Баянхонгор аймгийн хоёр иргэн хүлээн авчээ.
Шагналын мөнгөө авахын тулд шимтгэл авна, хилээр гаргах татвар хэрэгтэй гэсээр тэднээс тус бүрээс нь 56 болон 13 сая төгрөгийг дансаар шилжүүлж авсан байна.
Гэвч хилийн цаанаас үйлдэж байгаа уг хэргийн эздийг тогтоох боломжгүй учраас цагдаагийнхан Английн талд хандаж хэрэгтнүүдийг тодруулж өгөх хүсэлтийг явуулжээ. Иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!