МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд
09:00 цагт: Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж буй хүний нөөцийн менежерүүдийн тав дахь удаагийн уулзалт эхэлнэ.
ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд
10:00 цагт: “Дэлхийн хүнсний өдөр”-ийн хүрээнд Хоол тэжээл хүнсний аюулгүй байдалд баримталж буй төрийн бодлого, Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого зэргийг танилцуулах хуралтай.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт: Дулаан нийлүүлэлттэй холбоотой чухал асуудлаар Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны хараат бус гишүүн, мэргэжлийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэй Д.Самдан, А.Бямбадорж, Ч.Сэдэд нар мэдээлэл хийнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод
12:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалт зарлагдсантай холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл мэдээлэл өгнө. Шинээр батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ удаагийн шалгалтыг анх удаа цахимаар авч байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!