Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд өнөөдөр сайдуудын нэрсийг өргөн мэдүүлэх нь

Б.Тогтох
2014 оны 10 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

Өнөөдөр хуралдсан чуулганы хуралдаанд Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг дангаар нь оруулж ирэн багагүй шүүмжлэл сонссон Засгийн газрын тэргүүн өнөөдөр бүтцээ өргөн мэдүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, АН-ын бүлгийн фракцийн дарга, “Шударга ёс” эвслийн бүлэгтээ уулзалт хийсэн тэрбээр сайдуудын нэрс дээр тохироогоо хийж чадсан бололтой. 

Ингэснээр шинэхэн бүрэлдэхүүнтэй Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрсээ эцсийн байдлаар гаргаж өнөөдөртэй багтаан УИХ-ын чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхээр болжээ. 

Бүтэц, бүрэлдэхүүнийг хамтад нь өргөн мэдүүлдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн өглөөнөөс эхлүүлэн шүүмжлүүлж, улс төрийн тохироо хийж төрийн ажлыг гацааж байгаа хэмээн адлуулсан АН-ынхан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч ийн хурдан хугацаанд залруулж байгаа гэнэ. 

Зураг