Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

163 дугаар цэцэрлэгт 14,3 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж өглөө

ikon.mn
2014 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бага насны хүүхдийг эрүүл чийрэг өсгөхөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг бол чанартай  илчлэгтэй, олон нэр төрлийн  хоолоор үйлчлэх нь хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хөгжилд нөлөөлж, эрүүл монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. 

СХД-ийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд 280 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон. 2012 онд Солонгосын хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн 4 бүлгийг нэмж ашиглалтад оруулснаар энэ хичээлийн жилд 16 бүлэгтэй 600 хүүхэд, 57 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа  явуулж байна.

Цэцэрлэгт хүүхэд өдрийн 8-10 цагийг  өнгөрөөдөг  ба  тус цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж элэгдэж хуучирч, техникийн шинэчлэл сүүлийн жилүүдэд хийгдээгүйгээс нэг болон хоёрдугаар хоолны тогоо нь  багтаамж  муутай, буузны жигнүүр ус буцалгагч нь ашиглалтын хугацаа дуусч эвдэрсэн байгаа нь  ихэнх хоол бэлтгэх үйл явц гар ажиллагаанд шилжиж, хүүхдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байсан юм. 

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг тус цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаж, гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах (ТИКА) агентлагт хандсанаар нийт 5 нэр төрлийн 14,3 сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өгч байна. 

Энэхүү тоног төхөөрөмжийг нийлүүлснээр сургуулийн өмнөх насны нийт 600 хүүхдийг чанартай, илчлэг бүхий олон нэр төрлийн хоол хүнсээр үйлчлэх боломж бүрдэж, хүүхэд эрүүл өсч хөгжих боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.