“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо.
Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүйтэй холбоотой гэнэ. Ингээд шүүх бүрэлдэхүүн хурлыг гурав хоногоор буюу энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа.
Шүүгчийн хэлж буйгаар дараагийн удаа шүүх хурлыг дахин хойшлуулахгүй гэжээ. Дашрамд дуулгахад, Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг шүүх бүрэлдэхүүн анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!