Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн болон дагалдах салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын их, дээд сургуулиудад дараах мэргэжлээр бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг шалгаруулна. Үүнд:
Бакалаврын сургалтад:
- Эрдэс түүхий эдийн инженер /ашиглалт, баяжуулалт/
- Геотехник /Уул уурхай/
- Геологи
- Байгаль орчны инженер
- Геоинформатик /Геофизик/
- Механик инженер/машин үйлдвэрлэл/
- Эдийн засагч инженер /ашигт малтмал/
Тэтгэлгийг суралцагчийн сурлагын амжилтаас хамаарч долоо хүртэл семестрийн хугацаанд олгоно. Үндсэн сургалт эхлэхээс өмнө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зургаа хүртэл сарын хэлний курст суралцуулна. Тэтгэлэгт сургалт, судалгааны дэмжлэг, эрүүл мэндийн даатгалын төлбөр, амьжиргааны зардал, нэг удаагийн хоёр талын нислэгийн замын зардал орно. Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа болно.
Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
Өргөдөл гаргагчийн бүрдүүлэх материал:
Дээрх материалуудыг герман хэл дээр бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэх материалын талаарх нэмэлт мэдээллийг тэтгэлгийн өргөдлөөс үзэж болох бөгөөд өргөдлийг ГЭСА-ны вэб хуудас (www.daad.de/de/form) болон Улаанбаатар дахь төлөөлөгчид (холбогдох хаяг, цагийн хуваарийг ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас үзнэ үү)-өөс авч болно.
Өргөдөл гаргагч анкетыг дутуу, буруу бөглөсөн болон материалыг хуурамчаар бүрдүүлсэн бол энэ нь сонгон шалгаруулалтад оруулахгүй байх үндэслэл болно.
Бүртгэл: Өргөдөл гаргагчийн материалыг 2014 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 13.00-17.00 цагийн хооронд Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургуулийн төслийн оффист (спортын төв ордны зүүн талын ХААН банктай байрны 3 дугаар давхарт) хүлээн авна.
Урьдчилсан сонгон шалгаруулалт:
ГЭСА-ны төлөөлөгчид бичиг баримтын бүрдэлтийг шалгаж үзээд шаардлага хангасан хүмүүсийн нэрсийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны гаднах мэдээллийн самбарт 2014 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 16.00 цагт зарлана.
Бичиг баримтын бүрдэлтийн шаардлага хангасан сургалтад хамрагдахыг хүсэгчид 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэдэх Тестийн төвд интернэтэд суурилсан герман хэлний мэдлэгийн түвшин тогтоох тестийн шалгалт өгнө. www.ondaf.de веб хуудсанд хандан холбогдох мэдээллийг авах ба загвар тестийн шалгалт өгөх боломжтой.
Эцсийн сонгон шалгаруулалт:
Герман хэлний тестийн шалгалтад хангалттай дүн үзүүлсэн оролцогчдыг ярилцлагад урина. Ярилцлагын хуваарийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цагт ХБНГУ-ын ЭСЯ-ны гаднах мэдээллийн самбарт мэдээлнэ.
Ярилцлага 2014 оны 11 дүгээр сарын 20/21-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яаманд зохион байгуулагдах бөгөөд Монгол-Германы хамтарсан комисс ГЭСА-ны журмын дагуу үнэлгээ өгнө. Ярилцлагын дүнд тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оролцогчид суралцах чадварын шалгалт /TestAS/ өгөх бөгөөд уг шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн оролцогчид тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэгт хамрагдах тухай эцсийн шийдвэрийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор Боловсрол, шинжлэх ухааны яам болон ГЭСА хамтран гаргана.