Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх өлсгөлөн зарлах хугацаагаа товложээ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ирэх долоо хоногийн эхээр өлсгөлөн зарлахаар болжээ.

Түүнийг өнгөрсөн долоодугаар сарын 29-нд цагдан хорьсон бөгөөд батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хэдэнтээ тавьжээ.

Тэрээр өөрийг нь “Нүүрс” хөтөлбөрт холбогдуулан шалгаж байгаа үндэслэлүүд нь хууль бус төдийгүй, АТГ-ынхан эрхийг нь ноцтой зөрчиж байгааг захидалдаа онцолсон юм. Хэрэв батлан даалтад гаргахгүй бол өлсгөлөн зарлахаар зэхэж байсныг ойрынх нь эх сурвалж мэдээлж байсан.

Гэвч Л.Гансүхийг цагдан хорих хугацааг өнгөрсөн сарын 26-нд нэг сараар сунгаснаар өлсгөлөн зарлах нь тодорхой болжээ.

 

Зураг