Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль сахиулахын их сургуулийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа

ikon.mn
2014 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Хууль сахиулахын их сургуулийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Уг зарлигт

“Тус сургуулийн түүхт 80 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг бэлтгэхэд мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, авъяас билгээ зориулсан тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, ажилчдын хичээл зүтгэл, төгсөгчдийн амжилт, сургалтын үр дүнг өндрөөр үнэлж Хууль Сахиулахын Их Сургуулийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасугай” гэжээ.



ЕТГ-ын дарга П.Цагаан одонг их сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч баярын арга хэмжээнд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан эрхэм профессор багш, эрдэмтэн судлаач, алба хаагч, сонсогч, суралцагч, ахмад ажилтнууд, нийт төгсөгчид Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хууль сахиулах шинэ салбар, үйлчилгээ бий болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамрах хүрээ өргөжиж, шүүх шинжилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

Төрийн өндөр дээд энэ шагнал нь “Төв сургууль”-иас эхтэй Хууль сахиулахын их сургуулийн домог түүх, түүнийг бүтээлцсэн эрхэм ахмадууд, үе үеийн төгсөгчдийн алдар гавъяаг үнэлж буйн тодоос тод илэрхийлэл юм.

Өнөөдөр Монгол Улсад хүнд, онц хүнд гэмт хэргийн гаралт тогтвортой өсч, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өсөх хандлагатай, шинэ төрлийн гэмт хэрэг олноор үйлдэгдэх болсоны сацуу нууц. далд үйлдэлтэй гэмт хэргийн илрүүлэлт төдийлөн сайнгүй байгаагаас үүдэн эрүүгийн болон хзв журмын нөхцөл байдал тайван бус байна.

Түүнчлэн даяаршлын эрчимтэй үйл явцаас улбаалан хилийн цагийн байдал хялбар хувьсан өөрчлөгдөх болсон, бүс нутагт байгалийн болон бусад гамшиг, ослын гаралт, давтамж нэмэгдсэнээс гамшгийн эрсдэл буурахгүй байгаа, хууль сахиулах шинэ салбар, үйлчилгээ бий болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамрах хүрээ өргөжиж, шүүх шинжилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Хууль сахиулахын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн, эрдмийн хамт олны гүйцэтгэх үүрэг, хариуцлага улам өндөрсөж байна.” гэв.

БИЧЛЭГ: