Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Үхлийн дараах амьдралыг судалжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Судлаачид түүхэнд байгаагүй өргөн хэмжээний туршилт явуулж үхлийн дараа оюун санаа үргэлжлэн амьдардгийг илрүүлжээ.

Соутхэмптоны Их сургуулийн эрдэмтэд Британи, Австри, АНУ-ын 15 эмнэлэгт хэвтэж байгаа 2000 гаруй зүрхний сааталтай өвчтөнүүд дээр туршилт явуулсан байна.

Өвчтөнүүдийн 40 орчим хувь нь клиник үхэлд орсон үедээ буюу зүрх нь зогссоны дараа ухаан санаагаа алдаагүй байсан гэнэ.

Өвчтөнүүд зүрх нь зогссоны дараа өрөөнд юу болсон, эмнэлгийн ажилтнууд юу хийж байсныг санаж байсан байна.

Туршилтыг удирдсан Доктор Сэм Парниа Daily Telegraph-д ярихдаа “Бид зүрх зогссоны дараа тархи ажилладаггүйг мэднэ. Зүрх зогссоноос хойш 20-30 секунд болоод тархи зогсдог байтал эдгээр өвчтөнүүдийн оюун санаа лавтай гурван минут ажиллаж байсан байна” гэжээ.

Парниа “Үхлийн цэг гэж байдаггүй, харин зүрх зогссоны дараа үхэл нь тодорхой цаг хугацаанд үргэлжилдэг” гэв.

Туршилтанд орсон 2060 өвчтөнөөс 330 нь клиник үхэлд ороод буцаж амьдарсан гэнэ. Тэднээс 140 нь ийнхүү оюун ухаанаа хадгалж үлдэж чадсан ажээ.

Мөн тэдний таван хүн тутмын нэг нь ямар нэг амар амгаланг мэдэрснээ дурджээ.

Зарим нь хурц гэрэл харж цаг хугацаа хурдсах, удаашрахыг мэдэрсэн бол нөгөө нэг хэсэг нь гүн усанд живэх мэт сэтгэгдэл төрснөө дурссан байна.

Парниагийн үзэж байгаагаар хүмүүс бүгд энэ мэдрэмжийг мэдэрдэг ч тэднийг ухаан оруулах эмчилгээний арга хэмжээ авахад заримынх нь мартагддаг байж болзошгүй гэлээ.

 

Эх сурвалж: International Business Times