Хятадад болсон олон улсын Супер моделийн тэмцээнд манай охид амжилттай оролцжээ. Тэд эх орноо сурталчлан дэлхийн 200 гаруй орны бүсгүйтэй гоо үзэсгэлэн, авьяас, мэдлэгээрээ өрсөлдсөн байна.
Тэмцээний сүүлийн шатанд Б.Хүслэн, Т.Халиунаа нар шалгарснаас Т.Халиунаа тэмцээний дэд байрт шалгарч, Азийн супер модель гэсэн өргөмжлөлийн эзэн болжээ.
Түүнд тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс “China fashion week 2014” олон улсын загварын шоунд оролцох эрхээр шагнасан гэнэ.
Т.Халиунаа нь “Шилмэл загвар” ордны гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!