Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ-ын бүтцэд өөрчлөлт оруулах хуулийг баталлаа

ikon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 19.30 цагаас үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Анхны хэлэлцүүлгийн тухай мэдээллийг https://ikon.mn/n/b0o

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Уул уурхай, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүнд үйлдвэрийн асуудлыг нэмж хамааруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн

Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж эдгээр хууль тогтоомжийн хэрэгжих хугацааг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Ингээд Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь дэмжснээр батлагдлаа.



Уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн Газрын шинэ бүтэц ТӨСӨЛ  https://ikon.mn/n/ax2