Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оюунбаатар: Манайх өвөлжилтийн бэлтгэлээ хангаад дуусч байна

Д.Гэрэл
2014 оны 10 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Хэнтийчүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусав уу?

-Өвөлжилтийн бэлтгэлээ хангаад бараг дуусч байна. Энэ зун байгаль цаг агаар сайхан, хур бороо элбэг байсан учраас өвс хадлан сайтай байлаа. Бид 130 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар хадлан бэлтгэл 95 хувьтай. 120 мянган тонн өвсөө хадчихаад байна. Дээрээс нь бүх сум аюулгүйн 100 тонн өвсийг бэлтгэж байна.

Азийн хөгжлийн банкнаас Хэнтий аймагт 2010 оноос 400 сая төгрөгний хөрөнгө оруулалт бүхий тусламж дэмжлэгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт үзүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын аюулгүйн 2000 тонн өвс, 40 тонн малын тэжээл бэлтгэлээ гээд хэнтийчүүд завгүй явна. Мэдээж аймаг, сумдын уурын зуухны засвар үйлчилгээг давхар сайжрууллаа.

Ургац хураалтын хувьд 20 гаруй хувьтай байна. Энэ жил манай аймаг ургац арвин, 16-20 центр га авахаар байна. Улсын хэмжээнд хамгийн их ургац авах болов уу. Харин 24 мянган га газарт үр тариа тариалснаас 30 гаруй мянган тонн үр тариа хүлээж авна.

-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр юу хийж амжуулсан бол?

-Манай аймагт 11.8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил өрнөлөө. Аймгийн төвд гэхэд 35 бичил төслийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ ажлын гүйцэтгэл сайн байгаа.

-Хэнтий аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэд, хэдэн төсөл хэрэгждэг. Төслийн үр дүн сайн биз дээ?

-Азийн хөгжлийн банкнаас Хэнтий аймагт 2010 оноос 400 сая төгрөгний хөрөнгө оруулалт бүхий тусламж дэмжлэгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт үзүүлсэн байна. Нийт 18 суманд 20 цэцэрлэгийг бүрэн хэмжээнд тохижуулж өгсөн. 40 гэр цэцэрлэгийн тоног төхөөрөмж, эд хогшлын хамт өгсөн. Манайд цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.

Гэвч улсын төсвөөр энэ асуудлыг богино хугацаанд шийдчихэж чадахгүй байгаа учраас “Гэр цэцэрлэг” төсөл хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шахалт шаардлага бол бий. Сайхан эхлэлийн хугацаа дууссан гээд зогсоох боломжгүй. Аль болох төслүүдийг үргэлжлүүлэхийг зорьж байна.

Зураг