НМХГ-аас Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын болон эрүүл ахуй, халдвар хамгаалалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад “Хархорин”,”Энхжин”, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган”, “Меркури”, “Нарантуул”, “Барс” зэрэг долоон худалдааны төв, 980 гаруй лангуу түрээслэгч иргэдийг хамруулсан байна.
Шалгалтанд хамрагдсан зах, худалдааны төвүүдэд
“Нарантуул Трейд” ХХК-ий “Нарантуул” захын өргөтгөлийн хэсэгт байрлах хүнсний худалдаа, “Барс-Импекс” ХХК-ий “Барс” худалдааны төвийн төмөр чингэлэгийн хүнсний худалдааны үйл ажиллагааг энэ сарын нэгнээс эхлэн зөрчил арилгах хүртэл хугацаагаар хэсэгчлэн түр зогсоохоор болжээ.
Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнүүд
Захуудад илэрсэн нийтлэг зөрчлүүд:
НМХГ-ын дэд дарга М.Баасандорж “Шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахуулж, зөрчлийг арилгуулсан.
Мөн хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, баталгаажилтгүй худалдаалагдаж байгаа 59 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын болон МХЕГ-ын Хүнсний Үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулж байгаа. Шинжилгээний дүн гараагүй байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!