НМХГ-аас "Нарантуул" Олон улсын худалдааны төв дээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт, хадгалалт, аюулгүй байдалд шалгалт хийж байна.
Шалгалтад зургаан дүүргийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн хяналтын байцаагчид оролцож байгаа бөгөөд түгээмэл илэрч байгаа зөрчлүүдээс дурдвал:
НМХГ-ын Хүнсний чанар аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Ж.Ариунаа "Нарантуул захад хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг 402 агуулах \контейнер\ байдаг эдгээрийн нэг нь ч хүнсний бүтээгдэхүүн хадгалах стандартыг хангахгүй байгаа. Эдгээр төмөр чингэлэгүүд нь халуунд халж, хүйтэнд дотор нь хадгалсан бараа бүтээгдэхүүнийг хөлдөөдөг.
Гэтэл хүнсний бүтээгдэхүүн бүр өөр өөрийн хадгалалтын стандарттай. Энэ бүх стандарт хэрэгжихгүй байгаа учир иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна" хэмээн ярилаа.
Хүнсний агуулахууд стандартын шаардлага хангахгүй байгаа талаар "Нарантуул" захын захиргааны ажилтнаас тодруулахад "Шатсан хүнсний захын суурин дээр шинэ худалдааны төв барьж байгаа. Түүний дараа одоогийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа өргөтгөлд худалдааны төв барихаар төлөвлөсөн. Түрээсийн агуулахууд стандартын шаардлага хангахгүй байгаа тал дээр мэдээлэл өгөхгүй" гэлээ.
Шалгалт дахин гурван өдөр үргэлжлэх бөгөөд НМХГ-ын зүгээс иргэдэд хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэлтэй байж баталгаатай хүнс худалдан авахыг зөвлөж байлаа.
ФОТО СУРВАЛЖЛАГА:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!