Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Усны үйлчилгээг зохицуулах зөвлөл нээлттэй хаалганы өдөртэй

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “ХЭРЭГЛЭГЧДЭЭ СОНСЪЁ” орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын нээлттэй хаалганы өдрийг энэ сарын 4-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар болжээ.

Тус нээлттэй хаалганы өдөрт УСУГ, ОСНААУГ болон ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 50 гаруй байгууллага оролцох аж.  Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд салбарын үйл ажиллагаатай танилцах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой юм байна.

Нээлттэй хаалганы өдрөөр дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч, түүнтэй холбоотой санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэнэ.

Үүнд:

  • Орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо;
  • Сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ;
  • Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд;
  • Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөмж өгнө;
  • Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол;
  • Техникийн нөхцөлтэй холбоотой зөвлөмж, мэдээлэл;
  • Бохир ус соруулах үйлчилгээ, түүнтэй холбоотой санал, гомдол;