Олон Улсын Валютын сан ОХУ-ын 2015 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг хоёр дахин бууруулж, 0.5 хувь болголоо.
Украйн дахь зөрчилдөөн болон рублийн ханш суларсан нь үүнд голлон нөлөөлжээ. Үүнээс өмнө тус байгууллага ОХУ-ын эдийн засгийг ирэх онд нэг хувиар өснө гэж дүгнэж байсан ч энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвөө өөрчлөлгүй 0.2 хувьд хэвээр хадгалжээ.
Рублийн ханш он гарсаар ам.долларын эсрэг 16 орчим хувиар суларч түүхэн доод түвшиндээ хүрсэн байна. Мөн АНУ болон барууны орнууд ОХУ-ын эдийн засгийн голлох салбаруудад хориг тавиад байгаа юм. Ингэснээр ОХУ-аас гадагш чиглэх хөрөнгийн урсгал энэ онд 100 тэрбумд хүрнэ гэж тус улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яам тооцоолоод байна.
Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангаас ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, инфляциасаа өндөр түвшинд хүргэхийг зөвлөжээ.
Түүнчлэн ОХУ даваа гарагт бондын зах зээлээс 257 сая ам.долларыг босгосон байна. Хэдийгээр энэ нь тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүнтэй бондын арилжаа болсон ч тус улсын эрх баригчдын тооцоолсноос 32 хувиар бага байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!