Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

БОКС 60 кг: Д.Отгондалай АВАРГЫН ТӨЛӨӨ тоглохоор боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 2
iKon.MN

"Инчеон 2014" наадам үргэлжилж байна. Өнөөдөр болсон боксын тэмцээний 60 кг-д манай тамирчин ОУХМ Доржнямбуугийн Отгондалай Японы тамирчин Шимизү Сатошитай рингэнд гарч 3:0-оор яллаа.

Ингэснээр манай тамирчин шигшээд шалгарч, аваргын төлөө тоглох болзлыг хангалаа.

Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Филиппиний тамирчин Чарли Суарезтай тоглох юм байна.

Тоглолт маргааш буюу 10 дугаар сарын 3-нд болох бөгөөд 13.00 цагаас эхэлнэ.