2019/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,660.12₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-25°
22:00
S32
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлдөг хадтай Галбын говь

Ч.Гантулга
2014 оны 10 сарын 1
Зууны мэдээ

Эх орны минь үзэсгэлэнт байгаль, уул хадны өвөрмөц тогтоц, арвин баялаг түүх жуулчдын төдийгүй бидний сонирхлыг татдаг.

Үүнээс говь хэмээх их айлд гадны жуулчид очих дуртай байдаг. Манай орноор аялсан аялагчдын 80 гаруй хувь нь говийн алтан шаргал элс, тэмээн сүргийг үзэхээр ирдэг гэсэн судалгаа бий. Харин жилд говийн нутгаар 2000 гаруй дотоодын аялагчид очдог ажээ.

Манай улсад алдартай 33 говь бий. Үүнээс хамгийн том нь улаан хүрэн тэмээгээрээ алдартай “Галбын говь” ажээ. “Галбын говь” Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг эзэлдэг. Холоос харахад тэнгэрийн хаяа, шаргал элстэй нийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагддаг.

Нарны гэрэлд алтан шаргал өнгөтэй харагддаг бол нар жаргах үед хүрэн улаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. 2007 онд говийн нутгаар аялсан Америкийн зохиолч Маркисийн номд “Галбын говь”-ийн тухай “Монгол хэмээх гайхамшигт орон, Галбын говь хэмээх элсэн манхан надад хүчтэй сэтгэгдэл үлдээлээ. Дэлхийн олон орноор аялж, адал явдлынхаа тухай бичихдээ ийм үзэсгэлэнтэй говь үзээгүй юм байна” гэжээ.

“Галбын говь”-ийн талбай 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр. Мөн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Байшин цав, Хуурай цав, Амтгай, Үрэлбэ, Шар цав хэмээх олдворт газар бий.

Үүнээс гадна Монголд төдийгүй дэлхийд ганцхан байдаг хөдөлдөг хад энэ сумын нутаг дэвсгэрт байдаг ажээ. Сумын төвөөс урагш 20 километрийн зайд, Цогцолын хийдийн хажууд өвөрмөц тогтоцтой тэр хад байгаа. Хад хүн хүрээгүй байхад өөрөө хөдөлдөг юм байна.

x