Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт барилгын бүтээн байгуулалт хурдацтайгаар өрнөж, энэ салбар тэр хэмжээгээрээ хөгжиж байгаа боловч уг салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, түүнийг хянаж шалгах тогтолцоо бүрэн бүрдээгүй байна.
Барилгын ослоос ажилчид бэртэж хөдөлмөрийн чадваргүй болох, амь насаа алдах тохиолдол нэг бус гарах болов.
Түүгээр зогсохгүй барилга дээрээс бэхэлгээний төмөр, кран унаснаас гудамжинд явсан оюутан, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан ажилчин залуу, гарцаар гарч явсан бага насны охин гэх мэтээр он гарсаар 14 хүн амиа алдсан байна.
Тиймээс Барилгын ослыг бүрмөсөн арилгах бодит арга зам байхгүй юу? Асуултын хариуг дараах байгууллагаас нэхэе” хэлэлцүүлгийг эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт дараах байгууллагууд оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдын саналаас хүргэж байна:
Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материал бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба “Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Өнгөрсөн онд 20400 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ оны есөн сарын байдлаар 15000 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Монгол Улсын түүхэнд ийм олон орон сууц ашиглалтад орж байсан түүх ер нь байхгүй.
Энэ хэмжээгээр барилгын салбарт ажиллагсдын тоо эрс өсөн нэмэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцэн барилгын ослын тоо ч нэмэгдэж байна. Энэ оны байдлаар барилгын осол 2012 оноос дөрөв дахин, 2013 оноос хоёр дахин буураад байгаа”
МХЕГ-ын Хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга Б.Буяннэмэх “Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн хүрээнд хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах зорилготойгоор Хяналт шалгалт зохион байгуулдаг.
“Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн хүрээнд хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах зорилготойгоор Хяналт шалгалт зохион байгуулдаг.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа”
“Вагнер Ази Төхөөрөмж ХХК”-ийн Аюулгүй ажиллагааны сургалтын ахлах ажилтан, сургагч багш Т.Долгор “Барилгын томоохон компаниуд жижиг компани, туслан гүйцэтгэгчтэй хамтарч ажиллахдаа аюулгүй ажиллагааны талаар гэрээндээ тусгах, сургалтад хамруулах тал дээр анхаарч үздэггүй учраас барилгын осол гарах шалтгаан болж байна гэж үзэж байгаа.
Манайд сургалтад хамрагддаг хөдөлмөр хамгааллын инженерүүд тухайн салбарт аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн хууль, журмыг маш сайн мэддэг хэдий ч бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй юм шиг харагддаг”
Барилгын томоохон компаниуд жижиг компани, туслан гүйцэтгэгчтэй хамтарч ажиллахдаа аюулгүй ажиллагааны талаар гэрээндээ тусгах, сургалтад хамруулах тал дээр анхаарч үздэггүй.
Барилгын үйлдвэрчний хорооны дарга Б.Батцогт “Барилгын салбарт гарч буй осол аваар яг 100 хувь ажил олгогчдын буруутай хайнга үйл ажиллагаанаас үүдэлтэй. Энд Барилгын яам, МХЕГ-т бурууг чихэх арга байхгүй. Ажил олгогчийн зүгээс бүх стандарт, норм дүрмийг чанд сахиж ажиллавал барилгын осол гарахгүй байх боломжтой.
Мөн хөдөлмөр хамгааллын ганц инженертэй биш хөдөлмөр хамгааллын албатай болж барилга тус бүр дээр нарийвчлан аюулгүй ажиллагааны дүрмийг сахиж ажиллах хэрэгтэй байна”
МХЕГ-ын Барилга, Эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатар “Барилга дээр осол аваар гарахад захиалагч, гүйцэтгэгч нарт хариуцлага тооцохгүй, зөвхөн хөдөлмөр хамгааллын инженер бүх хариуцлагыг үүрээд байгаа.
Гадны орнуудад бол хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн хүний амь нас эрсэдсэн тохиолдолд тухайн компанид маш өндөр торгууль тавьдаг. Ингэснээр торгууль төлсөн компани санхүүгийн хүнд байдалд ордог.
Гэтэл манайд нэг бол 250 мянгаас 4 сая төгрөгийн торгууль ногдуулдаг байгаа”
Монголын барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар “Сүүлийн үед барилгын ажил ялангуяа орон сууц барих ажлыг захилагч, хөрөнгө оруулагчдын хувьд аль болох хямд зардлаар барьж, өндөр үнээр зарахыг эрмэлзэх болсноос биш гүйцэтгэгчид шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөхгүй байгаа юм.
Эдгээр осол аваар гаргаад байгаа гарын арван хуруунд багтах нэр бүхий компаниуд ер нь барилга хот байгуулалтын яам, МХЕГ-аас зохион байгуулдаг хөдөлмөр хамгааллын сургалтад сүүлийн хоёр жилд огт хамрагдаагүй компаниуд байна.
Осол аваар гаргаад байгаа гарын арван хуруунд багтах нэр бүхий компаниуд ер нь барилга хот байгуулалтын яам, МХЕГ-аас зохион байгуулдаг хөдөлмөр хамгааллын сургалтад сүүлийн хоёр жилд огт хамрагдаагүй компаниуд байна.
Тиймээс бүх компаниудыг л аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллаж байгаа эсэхийг байнга хянаж шалгаж байх хэрэгтэй”
Монголын барилгын ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал “Барилгын компаниудын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгөө хуульд заасны дагуу гаргахгүй байх тохиолдол байдаг.
Тиймээс манай ассоциацийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайн хангаж ажилладаг компаниудынхаа туршлагыг хуваалцах ажлыг хийж байгаа”
Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ “Манай улсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой 10-аад журам, 130 стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд эдгээр хууль журам стандарт нь салбартаа хангалттай гэж үзэж байгаа.
Харин хэрэгжих тал дээр учир дутагдалтай байна. Хөдөлмөрийн яамнаас БНСУ-ын барилгын салбар дахь аюулгүй ажиллагааны туршлагыг судалж байгаа”
Хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд өөр өөрсдийн байгууллагын зүгээс барилгын осол гарч байгаа шалтгааныг тайлбарлаж байсан бөгөөд дараах шалтгаан, асуудлууд олон дурдагдаж байлаа.
Харин барилгын салбартай холбоотой дээрх байгууллагуудын аль нь ч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх тал дээр хамтарч ажиллах санал гаргасангүй.
Өөр өөрсдийн байгууллагаас хариуцлагыг холдуулан, ийм тийм ажил хийсэн гэсэн аахар шаахар тайлбар өгч барилгын ослыг бүрмөсөн арилгах арга замуудыг эрэлхийлэх бодитой оролдлого хийсэнгүй.
Мөн МХЕГ-ын зүгээс удаа дараа барилгын осол гаргасан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Барилга хот байгуулалтын яаманд өгсөн гэдэг хэдий ч яамны зүгээс тийм акт, хүсэлт хүлээж аваагүй гэдгээ хэлж байлаа. Энэ нь төрийн байгууллагууд хамтарч ажиллаж чаддаггүй гэдгийг харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!