Үндэсний статистикийн хороо үүсгэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг угтан Олон улсын мэргэжлийн байгууллагаар "Үндэсний статистикийн чадавхын цогц үнэлгээ" хийлгэжээ.
Олон улсын цогц үнэлгээ нь НҮБ-ын албан ёсны статистикийн үндсэн зарчим, Европын статистикийн үйл ажиллагааны дүрэм стандарт, заавар зөвлөмжийг баримтлан олон улсын хууль эрх зүйн болон байгууллагын техникийн чадавхыг үнэлдэг нарийвчилсан цогц дүн шинжилгээ юм.
Уг үнэлгээний дүнг маргааш буюу аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Blue Sky зочид буудалд танилцуулах юм байна.
ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн “Олон улсын цогц үнэлгээгээр манай статистикийн хорооны үйл ажиллагаа сайн үнэлэгдсэн бөгөөд цаашид үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх 150 гаруй санал зөвлөмжийг боловсруулсан байна лээ.
Манай улс төв Азиас уг цогч үнэлгээг хийлгэсэн анхны улс болсон учир манайхаас туршлага судлахаар Ази, Зүүн Европ, Кавказ, Төв Азийн орнуудын үндэсний статистикийн байгууллагын удирдлага төлөөлөл ирээд байгаа” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!