2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S26
09:00
S26
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амжилтын тухай алдартнуудын эшлэлүүд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг

“Жинхэнэ амжилттай яваа хүмүүсийн гол ялгаа нь бүх зүйлд үгүй гэж хэлж чаддагт байгаа юм” Уорен Баффет

 

“Надад итгэдэг олон найзтай, тэдний итгэлийг хөсөрдүүлээгүй учраас л би өнөөдөр амжилттай явна” Авраам Линкольн

 

“Бүгдээс илүү сайн бэлтгэл л амжилтын үндэс болдог” Александр Белл

 

“Амжилт болон мөнгө хүнийг өөрчилдөггүй, харин тэд урьд нь байсан зүйлсийг улам баяжуулдаг” Уилл Смит

 

“Асуудлын гол нь надад хэн боломж олгох тухай биш, харин хэн намайг зогсоож чадах вэ гэдэгт бий” Айн Рэнд

 

“Хамгийн сайн өшөө авалт бол том амжилт гаргах” Фрэнк Синатра

 

“Есөн удаа унаж арван удаа босохыг амжилт гэдэг” Жон Бон Жови

 

“Хэдийгээр бусад хүмүүс чиний эсрэг байсан ч чухал гэж үзсэн зүйлээ хийсээр байх хэрэгтэй” Элон Муск

 

“Чи энэ дэлхий дээр амжилт олохыг хүсвэл бүгдийг амла, харин юуг ч битгий биелүүл” Наполеон Бонапарт

 

“Ярихаа больж хийж эхлэх нь амжилтын зам” Уолт Дисней

 

“Хэрвээ түүнээс ухаарал олсон бол алдаа ч амжилтанд тооцогдоно” Мальколм Форбс

 

“Алдаа гарцаагүй тохиолдоно гэдгийг мэддэггүй хүмүүс амжилт гаргадаг” Коко Шанель

 

“Ямар нэг зүйлийг олж авахдаа юуг золиосолсноо харьцуулж байж амжилтаа дүгнэ” XIV Далай Лам

 

“Анхаарлаа лазер мэт төвлөрүүлж чаддаг дундаж хүнийг амжилттай дайчинд тооц” Брюс Ли

 

“Намайг амжилтаар минь бүү дүгнэ, харин хэдэн удаа унаж, хэдэн удаа боссоноор нь дүгнэвэл зохино” Нельсон Мандела

 

“Хэрвээ бүгд нэгэн зэрэг урагшаа алхалж эхэлбэл амжилт өөрөө ирнэ” Хенри Форд

 

“Хэрвээ чамайг хэн ч шүүмжлэхгүй байвал амжилт гаргаагүй гэсэн үг” Мальколм Х

 

“Амжилттай хүн болох гэж хичээхийн оронд үнэ цэнэтэй хүн байхыг бод” Альберт Энштейн

 

“Би алдаагүй. Зүгээр л ажилдаггүй 10,000 шийдлийг олсон юм” Томас Эдисон

 

“Хэрэгжих хүртлээ бүгд л бүтэхгүй санаа шиг харагддаг” Нельсон Мандела

 

“Алдаа гаргаагүй хүн шинэ зүйл бүтээгээгүй гэсэн үг” Альберт Энштейн

 

“Би амьдралынхаа туршид олон удаа алдсан учраас л амжилт гаргасан гэж боддог ” Майкл Жордан

 

 

x