Лэди Гага: “Би олон хүүхэдтэй болмоор байна. Нөхөртэй болоод бүр хөлбөмбөгийн багтай болмоор байна”

Усайн Болт: “Би хөлбөмбөг удаан үзсэний дараа өөрийгөө сайн тоглогч болж чадна гэдэгт итгэдэг болсон. Тиймээс би зодог тайлсныхаа дараа хөлбөмбөг тоглож үзэхийг хүсч байна”

Пеле: “Хөлбөмбөгчин болоогүй бол би жүжигчин болох байсан гэж үргэлж боддог”

Рафаел Надаль: “Би 12 насандаа сонголт хийж теннисчин болсондоо баярлаж явдаг. Тэгэхэд би теннисчин болоогүй бол хөлбөмбөгчин болох байлаа. Гэхдээ би хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун явдаг”

Андре Иниеста: “Ямар баг, ямар тоглогч талбай дээр байгаагаас үл хамааран би хөлбөмбөг үзэх дуртай”

Хаким Олажювон: “Миний багын хөлбөмбөг тоглох чадвар надад Америкт төрсөн тоглогчдоос ялгарах давуу тал болсон юм”

Лионель Месси: “Би хөлбөмбөг тоглодог. Энэ бол миний хийх дуртай зүйл”

Дэвид Бекхэм: “Хөлбөмбөг бол шидтэй тоглоом”

Рональдино: “Миний баатрууд үргэлж хөлбөмбөгчид байсан”

В. Путин: “Би хөлбөмбөгт дуртай”

Род Стюарт: “Би хөлбөмбөгийн од болж чадахгүй учраас рок од болсон юм”

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!