ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Амгалангийн станц 11 дүгээр сарын 15-нд дулаанаа өгч эхэлнэ"

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 24
iKon.MN

УИХ-ы дарга З.Энхболд “Амгалангийн дулааны станц”, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны станц-4” ТӨХК-иудад яг одоо ажиллаж байна.

 “Амгалангийн дулааны станц”-ын барилга угсралтын ажилтай танилцахын зэрэгцээ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 50 мВт-ийн өргөтгөлийн төслөөр хийгдсэн ТГ-9, станцын шинээр баригдсан ус хөргөх цамхагтай танилцах юм. 

Харин “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК дээр цахилгааны 123 мВт өргөтгөл станцын сүлжээний утасны болон эргэлтийн усны шугамын шинэчлэлийн ажилтай тус тус танилцана. 

Түүнийг дагалдан УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон албаны бусад хүмүүс ажиллаж байгаа юм.

Тэрбээр энэ үеэр дараах жиргээнүүдийг олон нийтийн сүлжээнд оруулжээ.