Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаа авч явсан мэргэжилтнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Орхон аймагт өчигдөр орой 17.00 цагийн үед хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн статистикийн газрын мэргэжилтэн бүсгүй айлуудаас судалгаа авч яваад бусдын гарт амиа алдсан байна.

Хэрэг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутагт гарсан бөгөөд гэмт этгээд Б нь хохирогч бүсгүй О-г таван удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ. Бидэнд олдсон мэдээллээр талийгаачийн аминд хүрсэн этгээд нь 1980 онд төрсөн, сэтгэцийн өвчтэй залуу аж.

Тэрбээр эмэгтэйн аминд хүрсэнийхээ дараа өөрийгөө мөн гурван удаа хутгалсан байна.

Талийгаач бүсгүйн хувьд Орхон аймгийн статистикийн газар ажилладаг, 1981 онд төрсөн, 10 настай охины хамт амьдардаг байсан гэж эх сурвалж мэдээллээ. Хэргийн тухай мэдээллийг орон нутгийн цагдаад гэмт этгээдийн аав нь өгсөн байна.

Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг болон хойшлуулшгүй ажиллагаанд аймгийн прокурор Цагдаагийн газрын дарга нар оролцож хяналт тавьж ажиллаж байгаа гэнэ.