Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцэцэг Монголыг төлөөлж дэлхийн мисст явахаар боллоо

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Азийн супер модель, мисс Т.Батцэцэг

“Miss world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг гоо бүсгүйг тодруулах  “Miss world Mongolia-2014” тэмцээний финалын шалгаруулалт УДЭТ-т боллоо.

Тэмцээний Үндэсний ялагч буюу эх орноо төлөөлөн дэлхийн мисст оролцох эрхэм шагналын эзнээр Азийн супер модель Т.Батцэцэг тодорч, “Miss world”-д явах эрх болон дэлхийн алдарт брэнд “Шерл Химл”-ийн даашинзны эзэн боллоо.

Харин удаах байрыг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэл хүртсэн юм.

Ж.Энэрэлийг Төрийн шагналт дуучин Д.Болдын Рокит Бэйтэй хамтран дуулсан “Үүлэн домог” дууны клипэнд тоглосноор уншигчид сайн мэдэх байх.

Азийн супер модель, мисс Т.Батцэцэг

Харин гуравдугаар байрыг Д.Долгион  эзэллээ.

Улс бүр эх орноо төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг реалити хэлбэрээр зохион байгуулдаг аж. Манай улсын хувьд өмнөх жилүүдэд нэг өдрийн үйл ажиллагаанаас дэлхийн миссд явах бүсгүйг сонгодог байсан нь учир дутагдалтай байсан байна.

Харин энэ удаагийн тэмцээн дэлхийн жишгээр гурван сарын хугацаанд реалити шоу хэлбэрээр үргэлжилсэн.

Энэ нь олон нийтэд ил, урт хугацаанд явуулснаар гоо бүсгүйчүүдийг илүү сайн мэдэж, мэдээллийн хэрэгслээр цацсанаар илүү бодьтой шударга дүн гарсан гэдгийн шүүгчид онцолсон юм.

Зураг