Хуульчдын анхдугаар их хурал есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд болж Монголын Хуульчдын холбоо байгуулагдан ерөнхийлөгчөө сонгосон билээ. Тус хурлаар хуульчдын мэргэжлийн дүрмийг хэлэлцсэн ч дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн батлахыг хойшлуулсан юм.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зорилго нь иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг. Иймээс тус дүрмэнд олон нийтийн оролцоог хангах зорилгоор энэ сарын гурванд иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, 5-6-ны өдрүүдэд МХХ-ны зөвлөлийн гишүүд хэлэлцэн дүрмийг баталлаа.
Энэ дүрмээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, үүрэг, хариуцлага хүлээх үндсийг тогтоосон бөгөөд энэ дүрэм нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, прокурор, шүүгч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!