ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зүлгэн дээр машинаа байрлуулсан бас нэгэн жолооч эрхээ хасууллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN

Зүлгэн дээр авто машинаа зогсоосон бас нэгэн жолооч эрхээ хоёр жилээр хасууллаа.

3, 4 дүгээр хороололд ногоон байгууламж дээр машинаа зогсоосон жолооч хоёр жилээр эрхээ хасуулах нь өөрт нь хэцүү байна гэсэн үндэслэлээр эрхээ хасуулахаас тагалзсан хэдий ч “Явган хүний зам болон батлагдсан замаас гарч ногоон байгууламж, зогсоолгүй газар зогсох хориотой” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 2,7, Е заалтыг үндэслэн эрхийг нь хассан байна.

 

Жолоочийн хувьд энэ үйлдлээ буруутай гэж үзэж байгаа ч "Яаралтай ажлаар дэлгүүр ороод ирэхээр зогссон. Өмнө нь өөр машин зогсож байсан ором байх шиг болохоор нь зогссон" хэмээн тайлбарлажээ.