ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН
"Хэргийн эзэн" цэцгийн мандлыг нөхөн сэргээжээ
iKon.MN
Энэ сарын 10-ны өдөр цэцгийн мандал дээр байрлуулсан приус маркийн машины зураг нийгмийн сүлжээгээр тархан олны анхаарлыг татсан билээ.

Замын цагдаагийн газраас тус машины жолоочыг олж Захиргааны хариуцлагын хуулийн дагуу машин жолоодох эрхийг хоёр жилээр хасч, цэцгийн мандлыг нөхөн сэргээх үүрэгтэйг анхааруулсан.

Тэрбээр ухамсаргүй зүйл хийснээ ухаарч цэцэг суулган, тухайн газрыг хэвийн байдалд нь оруулсан байна.

Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
