Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан загасанд тархины хагалгаа хийжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Австралид алтан загасны тархинд үүссэн аюултай хавдрыг авах мэс засал хийж, энэ хагалгааны дараа алтан загас амьдарч чаджээ. 

Жорж хэмээх нэртэй загасны эзэн загасандаа нойрсуулах тариатайгаар мэс засал хийлгүүлэхийн тулд 200 австрали доллар төлжээ. 

Алтан загасны тархинд үүссэн хорт хавдрыг авах мэс засал хийсэн эмч Тристан Рич Австралийн Мельбурн хотын "3AW" радиостанцад өгсөн ярилцлагандаа загас мэс заслыг даван гарч, одоо аквариумдаа сэлж байгаа хэмээсэн байна. Малын эмч нарын өгүүлснээр тархины хавдартай болсон байсан 10 настай загас бүрэн эдгэрвэл дахин 20 жил амьдрах боломжтой гэнэ. 

“Жоржийн тархин дахь хавдар маш том байсан. Удаан хугацаанд өсч томорсон байлаа. Улмаар загасны бие муудахад эзэн нь эмчид хандсан” гэж “Лорт смит” мал эмнэлгийн эмч Рич доктор ярьсан байна.

Хавдартай болсон загасны эзэн нь амьтныг их хайрладаг хүн байсан нь аз таарч, загасаа зүгээр үхүүлэх эсвэл хавдрыг авахуулах гэдэг хоёр сонголтоос мэс заслыг сонгосон байна.

Эмчийн ярьснаар мэс заслын үеэр загасны загалмайгаар дамжуулан хүчилтөрөгчөөр баяжуулсан тусгай насосыг оруулжээ. Загасанд хийсэн мэс засал 45 минут үргэлжилсэн бөгөөд эмч энэ хагалгааг тун чимхлүүр ажил байлаа гэж дүгнэсэн байна.